“МОНГОЛ РОМАНС” төслийн товхимол
Үндэсний мэргэжлийн дуулаачийн урлагийг хөгжүүлэх зорилгоор шинээр туурвисан романсын товхимол.
“МОНГОЛ РОМАНС” төслийн хүрээнд үндэсний мэргэжлийн дуулаачийн урлагийг хөгжүүлэх зорилгоор хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ш.Өлзийбаяр, Д.Түвшинсайхан, Цэн.Эрдэнэбат нарт захиалга өгч шинээр туурьвуулсан 12 романс, үндэсний уламжлалт дууны найруулгыг зураачдын шилдэг зургуудаар чимэглэн төгөлдөр хуурын дарамжтай хэвлэсэн товхимол дэлгэгдэнэ.
Монголын орчин цагийн дуун жигүүр үл цуцах болтугай!