Бидний тухай

Сангийн тухай

Соёлын өвийг хадгалж, авьяасыг дэлхийн тайзтай холбох эрхэм зорилго.

“OPERA ART” тоглолтын дөрвөн дуучин, найрал хөгжим

“Дуурийн урлаг сан” ТББ нь Монголын театр урлагийн үнэт өвийг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дотоодын авьяастнуудыг дэмжин, дэлхийн тайзнаа таниулах эрхэм зорилготой.

Бид соёлын харилцааг гүнзгийрүүлж, урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.

Бидний үнэт зүйлс

Соёлын өв

Бид Монголын театр урлагийн өвөрмөц өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажилладаг.

Олон улсын хамтын ажиллагаа

Бид олон улсын байгууллагуудтай хамтран соёлын солилцоог сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажилладаг.

Авьяастнуудыг дэмжих

Бид дотоодын уран бүтээлчдийг дэмжин, дэлхийн тавцанд гаргахыг зорьдог.