“Бүхнийг Фронтод, Бүхнийг Ялалтад” концерт нэвтрүүлэг
Монголын Дуурийн Урлаг сангаас санаачилсан концерт нэвтрүүлэг ТВ9 телевизээр үзэгчдэд хүрсэн.
Монголын Дуурийн Урлаг сангаас санаачилсан Орос, Итали, Америкийн төгсөгч уран бүтээлчдийн оролцсон “Бүхнийг Фронтод, Бүхнийг Ялалтад” концерт нэвтрүүлэг 2020.05.09-ний өдөр 12:40 цагт ТВ9 телевизээр гарна.
Эх орны дайны агуу их ялалтын 75 жилийн ойн хүрээнд хийгдсэн энэхүү төсөл нь Монголын ард түмэн ЗХУ-ын армид үзүүлсэн тусламж, ахмад үеийн зүтгэлийг залуу үед таниулах ач холбогдолтой.
Мөн сонгодог урлагаар дамжуулж хоёр орны нийгэм, соёлын харилцаанд хувь нэмэр оруулах зорилготой.