Skip to main content

Бидний тухай

"Дуурийн урлаг сан" ТББ нь Монголын театр урлагийн үнэт өвийг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дотоодын авьяастнуудыг дэмжин, дэлхийн тайзнаа таниулах эрхэм зорилготой. Бид соёлын харилцааг гүнзгийрүүлж, урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Соёлын өв

Бид Монголын театр урлагийн өвөрмөц өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхий төлөө ажилладаг.

Олон улсын хамтын ажиллагаа

Бид ОУ-н байгууллагуудтай хамтран соёлын солилцоог сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажилладаг.

Авъяастнуудыг Дэмжих

Бид дотоодын уран бүтээлчдийг дэмжин, дэлхийн тавцанд гаргахыг хичээдэг.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Соёлын Солилцооны Хөтөлбөр

Бид соёл хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг дэмжих төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулна.

Авъяастнуудыг хөгжүүлэх сургалт

Тус сургалтуудаар дотоодын авъяастнуудыг хөгжүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлэх болно.

Олон нийтэд зориулсан арга хэмжээ

Бид олон нийтийг театрын урлагтай холбож, талархал, ойлголтыг бий болгох арга хэмжээ зохион байгуулна.

Урлагийн Үзэсгэлэн

Тус үзэсгэлэнгүүд нь Монголын театр урлагийн баялаг өнгө төрхийг илүү өргөн хүрээний үзэгчдэд танилцуулах болно.

Нэтворкинг боломж

Бид уран бүтээлчдэд олон улсын хамтрагчидтайгаа холбогдож, хүрээллээ өргөжүүлэх боломжийг олгоно.

Санхүүжилт босгох

Бид Монгол дахь урлагийн салбарт санхүүжилтийн дэмжлэг авахын төлөө тасралтгүй ажилладаг.

"МОНГОЛ РОМАНС" төслийг эхлүүллээ.

Монголын Дуурийн Урлаг Сангаас санаачлан мэргэжлийн урлагийн сургуулийн оюутнууд, мэргэжлийн дуучдад зориулсан "МОНГОЛ РОМАНС"  төслийг эхлүүлэн суралцагч залуус, мэргэжлийн дуучдын гар дээр гарын авлага болон очиж байна.

Бидэнтэй холбогдох